2019-11-28

“Гоёл” 32 дахь наадам тун удахгүй…

goyol-2019
“Гоёл” наадам 32 дахь наадам тун удахгүй...

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий “Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмыг угтаж зохион байгуулдаг загварын долоо хоног “Блью Скай” зочид буудалд эхлэсэн ба шилдгийн шилдгүүдийг энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тодруулах юм.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны “Топ” модель, шилдэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.

“Гоёл-2019” наадмын Топ моделиор Н.Сарнай, 2018 онд Т.Халиунаа нар шалгарч байсан юм.

Түүнчлэн 2017 онд анх удаа шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр топ модель тодруулаагүйг та бүхэн санаж буй биз ээ.