“Хулангийн ертөнцөөр” үзэсгэлэн 10 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд “ArtiCour” галерейд толилууллаа.
“ArtiCour” галерейн зургийн дугуйлангийн сурагч Б. Хулан анх 4 настайгаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд өдгөө 7 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Энэ хугацаандаа өөрийн авьяас чадвар дээр бие даасан, бүтээлч, идэвхтэй, эхэлснээ заавал дуусгадаг зэрэг эерэг зан төлөвөө хөгжүүлсэн нь зурсан бүтээлүүдээс нь тодорхой харагддаг билээ.
Тэрээр энэхүү үзэсгэлэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол зургийн арга техникээр дагнан зурсан зургуудаа түлхүү толилуулсан байна.