БРАЗИЛ: Хөлбөмбөгт мэндэлсэн шинэ од Рейниер эрэлттэй байна

838
reinier
Хөлбөмбөгт мэндэлсэн шинэ од Рейниер эрэлттэй байна

Бразилийн хөлбөмбөгт 17 настай шинэ од мэндэлсэн. Рейниерийг авах өрсөлдөөнд Арсенал, Ман Сити нэмэгдлээ хэмээн мэдээллээ.

Энэ сарын эхээр Атлетико Мадрид тус залуу тоглогчийн агенттай хэлэлцээр хийж байгаа тухай “Diario AS” бичсэн байна. Барселона мөн түүнийг анхааралтай ажиглаж байгаа аж.

~Хөлбөмбөгт мэндэлсэн шинэ од Рейниер эрэлттэй байна~

2002 онд төрсөн Рейниер Жезус Карвальо Фламенгогийн академийн төгсөгч. 1.85 нуруутай хагас хамгаалагч хүү дөнгөж өнгөрсөн найман сараас үндсэн багт дэвшсэн ч одоо аль хэдийн гарааны тоглогч болж, лигийн дөрвөн тоглолтонд гурван гоолтой явна. Энэ сарын 23-нд явагдах Копа Либертадоресийн финалд тэр оролцох нь тодорхой.

Хорхе Есүсээр удирдуулсан Фламенго Ривер Плэйтийн эсрэг Лима хотод (Перу) тоглох юм.

Фламенго энэ сарын эхээр Рейниертэй байгуулсан гэрээгээ 2024 хон хүртэл сунгаж гэрээг цуцлах үнийг 70 сая еврогоор тогтоосон. Гэхдээ ирэх өвлийн цонхоор аль нэг багтай тэр хэлэлцээр хийж эхэлбэл уг үнийг буулгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу