more

Social Media

Булган аймгийн бүсийн хурдан морины уралдааны хуваарийг баталлаа

Булган аймгийн Засаг дарга энэ жил аймгийн хэмжээнд зохион байгуулах бүсийн хурдан морины уралдааныг дөрвөн суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. “Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан ирэх ням гарагт Булган суманд болох бөгөөд азарганаас бусад насны морь уралдуулах юм. Харин ирэх сарын 11-ний өдөр урд, хойд бүсийн хурдан морины уралдааныг зохиохоор төлөвлөж …

булган

Булган аймгийн Засаг дарга энэ жил аймгийн хэмжээнд зохион байгуулах бүсийн хурдан морины уралдааныг дөрвөн суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан ирэх ням гарагт Булган суманд болох бөгөөд азарганаас бусад насны морь уралдуулах юм.

Харин ирэх сарын 11-ний өдөр урд, хойд бүсийн хурдан морины уралдааныг зохиохоор төлөвлөж байна. Гурванбулаг сумын “Авзага хурд-2019”, Баян-Агт сумын “Агтын хийморь-2019” морины уралдаанд доод гурван нас буюу даага, шүдлэн, хязаалан, эрлийз хоёр насны морьд уралдана. Сэлэнгэ суманд болох “Цонхлон хурд-2019” морины уралдаанд даага, шүдлэн, хязаалан насны морьдыг шуух юм байна.

giingoo

giingoo

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн