2019-10-25

Конор эргэн ирэлт хийх тулаануудын хуваариа хэвлэлийнхэнд зарлалаа

2020 оны 1-р сарын 18нд ЛасВегаст

Т-Мобайл ордонд эхний тулаанаа хийнэ.
Гэхдээ хэнтэй гэдэгээ би хэлэхгүй. Мэдмээр байгаа бол UFC-ээс асуу! Ноториус Конор МакГрэгор 1-р сарын 18нд эргэн ирнэ.
Дараа Хоргэ Масвидал, Нэйт Диаз хоёрын ялсантай нь дараагын тулаанаа хийх болно. Түүний дараа фэнүүдийн хүсэн хүлээсэн тулаан болох Хабиб, Фэргусон хоёрын ялсантай нь тулалдана. Энэ тулааныг дэлхий даяар хүлээж байгаа. Энэ бямба гарагаас хойш 12 долоо хоногын дараа Конорын тулааны улирал эхэлнэ. Өнөөдрөөс хойш эрүүл саруул, тулаанд бэлэн, бэртэл гэмтэлгүй, гадуур асуудалгүй, архигүй жинхэнэ Конор зөвхөн дараа дараагын тулаанууддаа анхаарлаа хандуулна “ гэж албан ёсоор өөрийн биеэр хариуцлагатайгаар мэдэгдлээ.

TAGS: