more

Social Media

Монголын эмэгтэй сагсчид “Токио” хотыг зорино

Сагсан бөмбөгийн 3Ч3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан. Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм. Эмэгтэй сагсан бөмбөгийн багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор …

emegtei-sagschid

Сагсан бөмбөгийн 3Ч3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Эмэгтэй сагсан бөмбөгийн багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор болсон байна.

Харин Япон Улс зохион байгуулагч орны давуу эрхээ “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов.

Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн