“Токио 2020” зуны олимпийн наадамд эх орондоо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн далбаагаа гардан авлаа
Зуны олимпийн 32 дахь удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр 43 тамирчин, 16 дугаар паралимпын наадамд спортын зургаан төрөлд есөн тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорих юм.
Токиогийн олимпийн наадамд оролцох Монголын багийн тугчаар сонгогдож, эрхэм хүндтэй үүргийг авсан 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан сонгогдлоо