2021-03-25

“Токио-2020” олимпын галт бамбарын буухиа аялал эхэллээ

Galt-bambar-asaah-yoslol
“Токио-2020” олимпын галт бамбарын буухиа эхэллээ

Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал өнөөдрөөс /2021-03-25/ эхэллээ.

Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалагдаж байсан билээ.

Олимпын галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпын галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй, ерөөлтэй.

Өнөөдөр орон нутгийн цагаар 09:00 цагаас гарааны ёслол болжээ.