Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүмиг унагаж 13 даваа, 1 унаатайгаар 43 дахь түрүүгээ авлаа.
Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртэх болсон Их аваргаас энэ үеэр сэтгүүлч ярилцлага авсан юм.
Тэрбээр, “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр бүр л эрх хүч нэмэгдэж байлаа. Гуравдугаар сард авсан гэмтэл бэртлээ давж гарч чадлаа. Бэлтгэл их сайн байсан. Башёгийн сүүлийн барилдаанд давж ялалтаар дуусгамаар байна” гэлээ.