more

Social Media

АМТАТ ЖОР: Солонгосын кимчитэй гоймон

ОРЦ: бэлэн гоймон 2 ширхэг Ус 3 цайны аяга Кимчи 1/2-1 цайны аяга Давс 1/4-1/2 цайны халбага Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага Гүнжийн тос 1 цайны халбага Цагаан будааны цуу 1 цайны халбага сой соус 1 цайны халбага Паприка 1 цайны халбага Дүпү 50-60 гр ХИЙХ АРГА: Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, …

goimon

ОРЦ:

  • бэлэн гоймон 2 ширхэг
  • Ус 3 цайны аяга
  • Кимчи 1/2-1 цайны аяга
  • Давс 1/4-1/2 цайны халбага
  • Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
  • Гүнжийн тос 1 цайны халбага
  • Цагаан будааны цуу 1 цайны халбага
  • сой соус 1 цайны халбага
  • Паприка 1 цайны халбага
  • Дүпү 50-60 гр

ХИЙХ АРГА:

  • Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
  • Шөл халаад эхэлмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцалсны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.
  • Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл Солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амталж болно шүү.
  • Ингээд л гоймонг амсахад болсон байвал галаас гаргаарай.
  • Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амталж болно гэдгийг санаарай.
Mongolia Vacation

Mongolia Vacation

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн