more

Social Media

Нүдний хараанд тустай АМИН ДЭМ

Хорвоо ертөнцийг харах нүд нь хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтэн юм. Нүд бүрэлзэх, хуурайших, үрэвсэх зэрэг нь хэцүү боловч ихэнх хүмүүс үүнтэй тулгардаг.Ихэвчлэн таны хараанд өөрчлөлт орвол та хараа зүйч дээр очдог байх. Энэ нь ч зөв. Хэрэв таны нүд хуурай оргиж байвал та нүдний эрүүл мэндэд сайн витамин өөртөө авч чадахгүй байна гэсэн үг. …

nudnii-haraa-01

Хорвоо ертөнцийг харах нүд нь хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтэн юм. Нүд бүрэлзэх, хуурайших, үрэвсэх зэрэг нь хэцүү боловч ихэнх хүмүүс үүнтэй тулгардаг.Ихэвчлэн таны хараанд өөрчлөлт орвол та хараа зүйч дээр очдог байх. Энэ нь ч зөв.

Хэрэв таны нүд хуурай оргиж байвал та нүдний эрүүл мэндэд сайн витамин өөртөө авч чадахгүй байна гэсэн үг. Загасны тос хэрэглэснээр таны нүдний хуурайшилтыг багасгаж, нүдний эрүүл мэндийг дэмждэг. Мөн хэрвээ та хоолны дэглэмээрээ өөрт хэрэгтэй витаминуудаа авч чаддаггүй бол нэмэлтээр хэрэглэх нь зөв юм. Жишээ нь, загасны тос, ургамлын омега (veggie omega), цайр, витамин С. Нүдний эрүүл мэндийг дэмжихийн тулд өдөрт 2 удаа 600милиграм загасны тос юм уу ургамлын омега ууж хэрэглэх хэрэгтэй бөгөөд давхар цайр, витамин С хэрэглэх нь нүдний ерөнхий эрүүл мэндэд сайнаар зогсохгүй дархлааны тогтолцоог дэмждэг.

40 наснаас хойш жил бүр хараагаа шалгуулах нь нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг олох боломжтойг гаргажээ. Нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүссэн өвчтэй хүмүүсийн төвийн хараа бүрэлзэж, долгионтой хээ харагдах, обьектийн хэмжээг өөрөөр харах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харааны ямар нэг шинж тэмдэг ажиглагдвал та гэртээ өөрөө эмчлэхээс өмнө эмч дээр очиж үзүүлэх шаардлагатай.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

giingoo

giingoo

What to read next...

Comments

Comments

    Leave a Reply

    Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн