more

Social Media

Хүсэл биелэх шидтэй ШИНИЙН ХОЁРНЫ САР

Өнөөдөр билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн  хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр. Иргэд, сүсэгтэн олон энэ өдрийн сарыг бэлэгшээн хүлээдэг нь учиртай. Энэ өдөр сар хэсэгхэн зуурт үзэгдээд өнгөрдөг учир алдалгүй олж харан, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж сүсэгтэн олон ихэд бэлэгшээдэг. Монголчууд …

shiniin hoyrnii sar

Өнөөдөр билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн  хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр. Иргэд, сүсэгтэн олон энэ өдрийн сарыг бэлэгшээн хүлээдэг нь учиртай.

Энэ өдөр сар хэсэгхэн зуурт үзэгдээд өнгөрдөг учир алдалгүй олж харан, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж сүсэгтэн олон ихэд бэлэгшээдэг.

Монголчууд шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны тахир саранд залбирдаг, мөргөдөг, өргөл өргөж, хүслээ даатгадаг нь тухайн жилийн засал номтой дүйцэнэ хэмээдэг.

Тиймээс хормын төдийхөн үзэгдэх хавирган тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллага авч, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг домтой ажээ.

 

giingoo

giingoo

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн