2020-04-16

Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ

batzorig
Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2020.04.15) цахим хуралдаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Батзориг Монгол УИХ-ын тухай хуулийн зохих заалтын дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

~УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийнх нь дагуу албан тушаалаас нь чөлөөлөв~

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.