Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадралыг /2021-03-23/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үүрэгт ажилдаа томилогдсоноос хойших таван сарын хугацаанд Монгол Улс-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, эдийн засаг, худалдааны салбарт урагшлуулахад онцгой анхаарч ажиллахыг Элчин сайд Т.Бадралаас хүслээ.