Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
– Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
– Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
Танилцуулахаар:
– Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
– Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж нийслэл болон 17 аймагт өргөн хүрээнд тарж байна. Цаашдаа өдөрт илрэх тохиолдлын тоо 1000 давж, эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй, эрчимт эмчилгээний ор дүүрэх эрсдэл өндөр байгаа мэргэжлийнхэн анхааруулсан.
Иймээс ХӨСҮТ-өөс яаралтай хатуу хөл хорио тогтоох саналыг УОК болон Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн байна. Уг асуудлаар Засгийн газраас тодорхой шийдвэр гарч магадгүй юм.