2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад НЭГ САЯ төгрөг олгох ажлыг ДАВАА гарагаас эхлүүлнэ

zandanshatar-tetgewriin-zeel
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад НЭГ САЯ төгрөг олгох ажлыг ДАВАА гарагаас эхлүүлнэ

Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм.

Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийг мөнгийг ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд өгөв.

~Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад НЭГ САЯ төгрөг олгох ажлыг ДАВАА гарагаас эхлүүлнэ~

2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна.

Ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм.