2019-11-22

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв

odbayr
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хүсэлтийнх нь дагуу чөлөөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв.

Хуралдааны эхэнд Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

~Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв~

Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Доржийн Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч, түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөллөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.