Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв.
~Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардууллаа~
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.