2019-03-22

БИЧЛЭГ: Прокурор асан Ё.Сагсайн хагас нүцгэн бичлэг цацагдлаа

sagsai
Прокурор асан Ё.Сагсайн хагас нүцгэн бичлэг цацагдлаа /2019-03-22/

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Улсын ерөнхий прокурорт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайгийн талаар мэдээлэл хийсэн. Энэ бол хууль, шүүх, прокурорын байгууллага шударга бус ажилладаг гэсэн.

Ингэхдээ прокурор асан Ё.Сагсайг хууль бус аргаар өөрийнхөө шалгаж байсан хүмүүсийг дарамталж, бэлгийн харьцаанд ордог байсан гэдгийг хэлсэн. Энэ нь ёс зүйн маш бүдүүлэг алдаа гэж үзсэн юм.

Энэ талаар өнөөдөр МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъяан,

Прокурор асан Ё.Сагсай нэгэн эмэгтэйтэй зочид буудалд байхад нь гаднаас хүмүүс орж ирж бичлэг хийсэн. Тэр бичлэг дээр бичлэг хийж байгаа хүн асуулт асуусан бөгөөд Ё.Сагсай хариулахдаа “Тэр хүнийг чинь суллуулах талаар би бүх арга хэмжээг авна гэж хариулсан байгаа юм. Энэ бүхнээс хууль хүчний байгууллага хэн нэгнийг дарамтлан, бусдын захиалгаар хэрэг шийддэг гэж ойлгож болохоор байгаа юм. Би энэ бичлэгийг хувь хүний ёс зүйг бодож зөвхөн тодорхой хэсгийг нь үзүүлж байна” гэсэн юм.