-Аав, ээж, танилц миний найз залуу. Архи уудгvй, тамхи татдаггүй, хараал хэлдэггүй
-Ёоо, миний охин уйдаж үхэхийн бишүү?
***
Хоёр бүсгүй ярьсан нь:
– Ёүүё, энэ реклам үзсээр байгаад ямар кино үзэж байгаагаа мартчхын
– Тэр ч гайгүйээ түгжирч явсаар байгаад хаашаа явж байгаагаа мартчаад байна ш дээ
***
Хоёр хүүхэн машинтайгаа давхина
– хөөе чи аярхан яваач, Аюултай эргэлт гэсэн замын тэмдэг байна
– зүгээрээ, чигээрээ явчихьяа
***
Тосгоны автобусанд залуу эсэгтэй хаалга хааж зогссон нэгэн эрээс:
– уучлаарай та буух уу? гэж асуухад, нөгөөх нь
– та хүсэж байгаа бол бууя даа гэжээ
***
– Чи нөгөө жорлонгийн өтгөн шингэн зөөдөг машинаа барьсаар л байгаа юу?
– Өө тэрийг чинь мань нь хувьдаа аваад одоо сүү зөөж байгаа
***
Эмэгтэйчүүдийн эмч хөдөө орон нутагт үзлэг хийж яваад нэг эмэгтэйг загнаж байна гэнэ.
– … үгүй ядахдаа чи 7 хоногт нэг удаа ч болов усанд орж байгаач
– пөөх, би ямар галуу биш дээ
***
– Зөөгч өө миний шөлөн дотор жоом сэлж байх юм
– Уучлаарай, наадах чинь үхчихсэн болохоор сэлж чадахгүй, хөвж байгаа юмаа
***
Нэг биеэ үнэлэгчээс нөгөөх нь асууж байна гэнэ
– Чи бидний л адил биеэ үнэлэгч байж яаж ийм их мөнгөтэй болоод байна вэ?
– Хаа ч явсан дандаа камертэй явдагийн буян энэ шүү дээ…
***
Нөхөр нь жингээ үзэхдээ гэдсээ татахыг нь харсан эхнэр:
-Ингээд нэмэр болох уу?
-Болохгүй яахав. Ингэхгүй бол тоо нь харагдахгүй байгаа юм…..
***
Сургуулийн насны жоохон хүүхэд ээж дээрээ ирээд:
– Ээжээ би том болоод байнга мөнгөтэй, бас дандаа унаагаар явж баймаар байна гэсэнд
Ээж:
– Тэгвэл миний охин автобусны кондуктор бол.
***
Багш нь дөнгөж сургуульд орсон зургаан настангаас
-Төрсөн өдрөө мэдэх үү?
-5-н сарын 5-нд
-Хэдэн оны?
-Жил бүрийн…
***
Хурим найр болж байв.
Хоёр талын хамаатнууд өөд өөдөөсөө харан суусан байв.
Нэгэн залуу ая барихаар болж ийн хэлж байна гэнэ:
-Зээ, хүргэнийхээ талдаа зориулж “Дайсны цэргүүд сонсоцгоо” дуугаар ая барья аа.
***
Хүү: Ааваа, та яагаад ээжтэй суусан юм бэ?
Аав нь эхнэр лүүгээ ихэд нухацтай харснаа:
– Тээр хүүхэд хүртэл гайхаж байна ш дээ…
***
-Хоёр архичин ярина.
-Өчигдөр зурагтаар ёстой аймаар юм ярилаа. 3 архичин тутмын нэг нь үхэж байна гэнэ.
-Чи бид хоёр хоёулахнаа юм чинь бидэнд ямар хамаа байна.
***
Арвин гишүүнээс асуужээ:
– Та яагаад 12.20 -нд АН-д элсэж байгаа юм бэ?
– 12.21-нд Дэлхий сүйрнэ. Тиймээс нэг ч гэсэн АН-ын гишүүн үхэг гээд л
***
Нэгэн эр бааранд орж ирээд:
– УИХ-ын гишүүд бол хулгайч нар гэж хашгирав. Гэтэл нэгэн эр:
-Бага доромжлоорой.
-Өө та УИХ-ын гишүүн үү?
-Үгүй ээ, би хулгайч байна.