2019-01-31

Бөхийн барилдааны тасалбар авахад ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ шаардлагатай

bohiin-barildaan
Бөхийн барилдааны тасалбар авахад ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ шаардлагатай

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, “Бөхийн өргөө” нээгдсэн ч өмнө нь “Буянт-Ухаа” ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон аж.

Барилдааны тасалбарыг энэ сарын 26-аас эхлэн “Буянт-Ухаа” спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн байна.

Үнийн хувьд байршил харгалзахгүй 10 мянган төгрөг аж.

Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй гэнэ. Мөн тасалбар худалдаж авахдаа Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг “Буянт-ухаа” спортын ордны албан хүн сануулав.