Дуучин Хаянаа төрийн албанд “ФАКТ” гаргав уу… 

1801
duuchin-Haynhyarwaa
Дуучин Хаянаа төрийн албанд "ФАКТ" гаргав уу... 

“Номин талст” хамтлагийн залуус ихэнхи нь төрийн албанд хүчин зүтгэж яваа. Урлагаас улс төрд эхлүүлсэн төрийн хар хүний карьер ч тэдэнд зохиж буй бололтой, багагүй хугацааг өнгөрүүлжээ.

Дуучин Хаянаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргын алба хааж буй түүнийг Авилгатай тэмцэх газраас ажил үүргийн хариуцлага тооцох асуудлаар дуудуулжээ.

Учир нь А.Хаянхярваагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг “ХУДАЛ” гэж үзсэн байна.

Hyanhyarwaa
Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа

Тодруулбал:

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн “Lexus RX 350” маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогджээ.

Хуулийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох заалттай ч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын шийдвэрээр цалинг нь бууруулах арга хэмжээ авснаар уг асуудал намжих бололтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу