2019-03-15

Дүрслэх урлагийн анхаарлын төвд байгаа “Passengers” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Маргааш /2019.03.16/ Norphei Art галерейд “Passengers” нэртэй маш сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийнэ (Blue Mon, 1 давхар).

Контемпорари арт буюу орчин үеийн урлагийн илэрхийлэл болсон, шинэ медиа ашигласан, үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц үзэсгэлэн болох нь бэлтгэл ажлаас харагдаж байв.

“Passengers”-т хэд хэдэн онцлог бий. Жишээ нь, үзэгч өөрөө бүтээлийн нэг хэсэг болж оролцох боломжтойгоос гадна бүтээлүүдийг уламжлалт биш байдлаар тавьсан байдал гэх мэт. Цөөн тооны бүтээл дэлгэгдсэн нь үзэгч тухайн орчинд байгаа бүтээлийг илүү анхааралтай ажиглах, тэдэндтэй “ойлголцох” боломж олгосон гэмээр. Нэг үгээр бол үзэсгэлэнгийн утгын төв нь үзэгч гэсэн үг.

Уран зураг, баримал, Америк болон Европын орнуудад хүчээ авч байгаа резин арт гээд орчин үеийн урлагийн хувьслыг харуулах, авьяаслаг залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт маргааш /2019.03.16/ 16.00 цагаас болно.

Дүрслэх урлаг судлаач, уран бүтээлчдийн анхаарлыг маш ихээр татаж буй “Passengers” үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг танилцуулъя.


Алгаагийн БОЛОРМАА

БОЛОВСРОЛ

  • 1991-2001 Орос-Монголын хамтарсан III дугаар дунд сургууль
  • 2001-2006 Дүрслэх урлагийн дээд сургууль, зураач (Бакалавр)
  • 2010‐2012 Нуроф Институт, Медиа дизайн
  • 2012-2013 Бэргений Дизайн урлагийн академи, Дизайн зургийн багш
  • 2014-2017 Агдэрийн их сургууль, Магистр
  • 2016-2017 Бэргений их сургууль,  Урлагийн түүх

ҮЗЭСГЭЛЭН

  • 2008 он: Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Улаанбаатар
  • 2009, 2012 он: “Зураас” хамтарсан үзэсгэлэн, Улаанбаатар
  • 2010 он: “Тайлан” бие даасан үзэсгэлэн. Кристиансанд, Норвеги
  • 2014 он: “Орон зай” хамтарсан үзэсгэлэн.
  • 2014 он: “Monkey business – Үйлдэл”. Кристиансанд, Норвеги
  • 2015 он: “Өнцөг” хамтарсан үзэсгэлэн. Кристиансанд, Норвеги
  • 2015 он: “Тайлан” бие даасан үзэсгэлэн. Кристиансанд, Норвеги
  • 2016 он: “Орон зай” Багш нарын үзэсгэлэн, Улаанбаатар
  • 2016 он: “Түүх” бие даасан үзэсгэлэн. Кристиансанд, Норвеги
  • 2018 он: “Алтан бийр-12” хамтарсан үзэсгэлэн
  • 2018 он:  “Гранд Арт” хамтарсан үзэсгэлэн.

Нацагдоржийн ОТГОНБАТ

БОЛОВСРОЛ

  • 2005 он: Дүрслэх урлагийн дээд сургууль, чимэглэх зураач. (Бакалавр)
  • 2001 он: Үйлдвэр урлалын дээд сургууль, хүүхэлдэйн урлагийн зураач

Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн тэргүүлэгч гишүүн. 2004-2007 онд “Аригү” ХХК-д график дизайнераар, 2004 онд Английн BBC телевизийн “Чингис хаан” кинонд туслах зураачаар ажилласан.

I City Production-д зураач, зургийн даргаар ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийн үзэх дуртай “Надтай гэрлээч” (2007), “Ийм нэгэн дурлал 2” (2008), “Зөрлөг” (2008), ”Нянгар хаданд гарсан нь” (2009), “Хоёулаа унтах уу” (2012) “Шарга даага” (2013) киноны ерөнхий зураачаар ажилласан. ”Шарга даага” кино бүтээл нь Бусаны Олон улсын кино наадам, “Улаанбаатар” Олон улсын кино наадам, Бенгалорийн Олон улсын кино наадамд тус тус шалгарсан. “Алсын удирдлага” (2013) киноны талбайн зураачийн үүрэг гүйцэтгэсэн ба эл бүтээл нь Бусаны Олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр тодорч байсан. 2010 онд “Зүүд” кино уран бүтээл нь “48 цаг” кино фестивалд Гран-При хүртэж, АНУ-ын Миамигийн Олон улсын кино Фестивалийн шилдэг 16 киноны нэгээр нэрлэгдсэн. Мөн Японы “Шорт Шорт” Олон улсын кино фестиваль, “КАНН” Олон улсын кино фестивальд тус тус оролцсон. 2011 онд “Гажиг” богино хэмжээний киноны ерөнхий зураачаар ажилласан.

ҮЗЭСГЭЛЭН

  • 2017 он: “Шинэ давалгаа” хамтарсан үзэсгэлэн, БНСАУ
  • 2017 он: “Төгсгөлгүй эхлэл” Монгол, Японы хамтарсан үзэсгэлэн
  • 2018 он: “Сүлжих дуслууд”. Бие даасан үзэсгэлэн
  • 2018 он: УБ Арт фестиваль, Олон улсын хамтарсан үзэсгэлэн
  • 2018 он: Бусан-Улаанбаатар – Эгч дүүс хотуудын үзэсгэлэн
  • 2018 он: “Монголын сайхан орон” хамтарсан үзэсгэлэн
  • 2018 он: “Гранд Арт 2018” хамтарсан үзэсгэлэн
  • 2018 он: “Way of Art ” үзэсгэлэн, Norohei Art gallery

Дашмаагийн ОЧИР

БОЛОВСРОЛ

  • 1998-2000  Үйлдвэрлэл урлалын сургууль
  • 2000-2003  Дүрслэх урлагийн дээд сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2002-2004  он: ” Уран Барилга” ХХК-д эх загвар бүтээгч, барималч
  • 2008-2009 он: ” GESU ” ХХК
  • 2009-2012 он: “Зэндмэнэ суварга” ХХК-д эх загвар бүтээгч, ерөнхий барималч
  • 2015 он: “Steinmetzmeister” компани, Австри , Вена  хот
  • “Монголын урчуудын Эвлэл” -ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн

ҮЗЭСГЭЛЭН

  • 2002  он: “Ражив Гандийн нэрэмжит “ сургуулийн үзэсгэлэн
  • 2010  он: The 2 nd Exhibition of Mongolian young artist, Mongolian National Art  Gallery, УБ
  • 2009-2011 он: “Хавар”,  “Намар”  үзэсгэлэн, UMA Gallery, УБ
  • 2011  он:  “Дурсамж ” баримлын хамтарсан үзэсгэлэн. Xanady art Gallery,  УБ
  • 2011  он: “Land art Contemporary”  Oлон улсын үзэсгэлэн. Black Box Gallery, УБ
  • 2017  он:  “HÖH” Art & Science үзэсгэлэн,  NUU  Gallery, Вена
  • 2018  он: ” Алтан бийр ” үзэсгэлэн, UMA  Gallery, УБ
  • 2018  он: “Oversea Sistern” city interchanging үзэсгэлэн, Norohei Art gallery,  УБ
  • 2018  он: “The 10 th Grand Art”, Mongolian National Art  Gallery, УБ
  • 2018  он: “Dodging Drops” хамтарсан  үзэсгэлэн, Norohei Art gallery, УБ
  • 2018  он: “Way of Art” үзэсгэлэн, Norohei  Art gallery, УБ
TAGS: