2019-01-27

Ирэх долоо хоногт тээврийн хэрэгсэлийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гарчээ.

Ингээд автомашины улсын дугаарын

  • хоёрдугаар сарын 2-ны Бямба гарагт, сондгой буюу 1, 3, 5, 7, 9 -аар төгссөн автомашиыг
  • хоёрдугаар сарын 3-ны Ням гарагт, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарна уу.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

TAGS: