Холимог тулааны UFC холбооны дэлхийн аварга асан Конор МакГрегор зодог тайлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Тэрээр тулалдаж байх үедээ UFC холбооны хоёр жинд дэлхийн аваргын бүс эзэмсэн анхны тамирчин болж байсан бөгөөд энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж үнэлэгддэг цуутай тамирчин байсан юм.
“Залуус аа, гэнэтийн мэдэгдэл… Өнөөдөр би холимог тулааны спортоо орхихоор шийдлээ. Хамтран зүтгэж байсан багийнхандаа өндөр амжилт хүсээд өмнө нь хамтран зүтгэж байгаад тэтгэвэрт гарсан нөхдийнхөө эгнээнд шилжье дээ” гэж тэрээр мэдэгджээ. Конор МакГрегор сүүлийн тулаанаа өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Лас Вегас хотод Хабиб Нурмагомедовтой хийж, боох мэхээр ялагдсан юм.