2019-06-21

Маргааш нар буцна

Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохионо. Мөн энэ өдөр жил бүрийн хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой.

Маргааш нар өглөөний 4 цаг 53 минутад мандаж, орой 20 цаг 55 минутад жаргана. Нэг үгээр нар тэнгэрт хамгийн өндөрт мандан, маргаашнаас нь бага багаар доошилно.

Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг юм.

TAGS: