Загварын шоу нэвтрүүлгээс загварын карьераа эхлүүлсэн Ю.Балжидмааг өсөх ирээдүйтэй модель хэмээдэг. Үргэлжид олны анхаарлын төвд байдаг тэрбээр гэр бүл зохиож тун удахгүй амаржих гэж буй.
Үүнийгээ олноос нууцлан тэр бүр ил гаргаад байдаггүй байсан тэрбээр энэ удаад өөрийн инстаграм хуудсыг хөл хүнд үеийн өхөөрдөм зургаа нийтэлжээ.
Мисс бүсгүйн хайрын эзэн Г.Анархүү хэмээх залуу ажээ. Эмэгтэй хүний хамгийн жаргалтай, дахин давтагдашгүй мэдрэмж бол яахын аргагүй жирэмсэн үе. Тэрээр амьдралынхаа нандин мөчийг дагагчидтайгаа хуваалцаж цахим орчинд хайрын түүхээ хуваалцлаа.