2019-05-22

Монголын анхны “Ромео” О.Гэрэлсүх

Jujigchin-Gerelsukh
Монголын анхны Ромео О.Гэрэлсүх

Хамгийн үнэн ч бөгөөд гунигт хайр дурлалын драм У.Шекспирийн “Ромео Жульетта” нь анх 1990-ээд оны сүүлээр анх Монголын театрын тайзнаа тавигдсан байдаг.

Тухайн үед Ромеогийн дүрийг жүжигчин О.Гэрэлсүх, Жульеттагийн дүрийг И.Одончимэг бүтээсэн бөгөөд, анхны Ромео хэмээн түүнийг алдаршуулдаг билээ.

Эрэгтэй жүжигчдийн хүслэн болсон Ромеогийн дүрд О.Гэрэлсүх үндэсний телевизд ажиллаж байх үедээ тогложээ. УГЗ, найруулагч Ч.Найдандорж өөрийн найруулсан “Ромео Жульетта” жүжгийнхээ Ромеод тоглох жүжигчнийг СУИС-д суралцаж байх үед нь л хэдийнээ сэтгэл дотроо оноочихсон байжээ.

О.Гэрэлсүх Ромеогийн дүрийг тайзнаа 150 гаруй удаа амьдруулсан бөгөөд жүжигчнийхээ гарааг энэ гайхалтай дүрээр эхлүүлснээ аз биш харин хувь тохиол юм хэмээн бодож явдаг гэнэ.