Монголын шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан хэсэг хүмүүс нэгдэж Налайхад “Монгол өв шаазан” компани байгуулжээ.
Монголын шаазан ваарны үйлдвэрлэл 1995 онд хувьчлагдаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хулгайд алдагдаж, ажилчид нь тарж бутарсан байдаг. Үйлдвэр хаалгаа барьснаас хойш Монгол хүний ур ухаан шингэсэн шаазан урлалын бүтээлүүд үнэд орж эртний эдлэл цуглуулагчдын ховор нандин үзмэрийн тоонд зүй ёсоор ордог болов. Түүнээс хойш хувиараа хүмүүс шаазан эдлэл хийж өдийг хүрсэн билээ.
Шаазан эдлэл нь МЭӨ 5000 гаруй жилийн тэртээ үүссэн бөгөөд манай тооллын өмнөх 3000 жилд Хятадад шаазан эдлэл дэлгэрсэн гэдэг.
Манай оронд 30 гаруй жилийн өмнө гэхэд шаазан эдлэлийн үйлдвэрлэл сайн хөгжсөн, дотоодынхоо шаазан аяга, тавагны хэрэгцээг бүрэн хангаж байсан юм. Үүнээс гадна дурсгалын болон ахуйн ваар, бэлэг дурсгал, чимэглэлийн шаазан эдлэлийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ Япон, Куба улсад экспортлож байсан түүхтэй.
Харин дараагаар Итали, Египет, Грек улсад шаазан дэлгэрч үүнээс хойш 1724 онд Орос Москвагийн ойролцоо анхны шаазан дэлгэрч эхэлжээ.Тухайлбал та бидний сайн мэдэх дөрвөн хүчтэний зурагтай, арван хоёр жилтэй, хос морьтой, эрийн гурван наадмын бэлгэдэлтэй гээд олон сайхан бүтээлүүд бий.
Эл компани нь хос морь, ноён хатан, Энх-Амгалан хаан гээд 7-8 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, загварыг нь шинэчлэн үйлдвэрлэх гэнэ. Үндсэн түүхий эдээ импортоор авч байгаа ч хуучны туршлага, мэдлэг чадвараа ашиглан шаазан эдлэлд ордог бүх орц найрлагыг өөрсдөө үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Тун удахгүй 100 хувь монголдоо үйлдвэрлсэн чанартай, өнгө үзэмжтэй шаазан эдлэлүүд худалдаанд гарч эхлэх сайхан мэдээ байна.