2019-09-24

МС: Өөрийн гэсэн бүтээлч “ХОББИ”-той болчихоод түүндээ мансуур!

lumino-hamtlagiin-duuchin-MC
Люмино хамтлагийн дуучин МС

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх залуус олширсон төдийгүй үүнд урлаг соёлынхон холбогдох болсон нь нууц биш. Тэдгээр эрхмүүд урлаг соёлоор дамжуулан олон нийтийг соён гэгээгээрүүлэх, үлгэрлэн дагуулах үндсэн үүрэгтэй юм. Энэ асуудалд Люмино хамтлагийн дуучин МС өөрийн санаа бодлоо илэрхийлсэн байна.

Дуучин MC,

“Ач холбогдол өгдөг гүнзгий хоббитой болчихвол “тэр хар тамхитай, тамхигүй” түүндээ дурлаад сайхан болчихдог. Урлаг соёлын олны танил мөр зэрэгцэн яваа нөхөд бузрын хар тамхины мөрөөр орлоо хэмээн үе үе чих дэлсэх юм. Ач холбогдол өгдөг гүнзгий хоббитой болчихвол ‘тэр хар тамхитай тамхигүй’ түүндээ мансууран дурлаад сайхан болчихдог гэж боддог.

Үүнд: Цуглуулга, зурагчин, загасчин, морь сонирхогч, нохой сонирхогч, галт зэвсэг, машин техник нтр гээд бүх л гүнзгийрсэн хоббинууд, өөр зөндөө чин сэтгэлээсээ сонирхон шохоорхож ач холбогдол өгдөг бүх хоббинууд л орно.

Би бол хөгжин цэнгэмээр байвал хааяадаа нэг зуу муухан татаад пиявхан мяавхан мулталчихдаг л юм. Хар тамхины хууль ингэж чангараад байхад түүнийг хэрэглээд яах вэ дээ залуус аа!

Яваандаа химийн бодис хар тамхи, хогийн ургамал 2-оо ялгаж салгаад ирэхийн цагт хуулийн зүйл заалтууд нь ялгагдаад ОУ-ын жишгээр явах л байх. Одоо бол өвс ч байна уу, мөс ч байна уу энд хэрэгжээд байгаа хууль нэгэнт ийм учир сонирхол хоббигоо нээж арай өөрөөр хорвоог хараач ээ л гэж … Амьдрал баян шүү дээ…

Гоё хоббитой болоод түүндээ ач холбогдол өгөөд эхэлвэл тэгтлээ 6 дахь мэдрэхгүйгээ хүчээр сэрээгээд байх шаардлагагүй болчих байх. Гоё хобби чинь өөрөө 6 дахь мэдрэхүй юм!”

хэмээжээ.