Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Тэгвэл Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Миний санахад яаманд ингэх хүн байхгүй” гэжээ.