Та нүдээ аниад л унтчихдаг хүмүүст атаархдаг уу? Ихэнх хүмүүс унтах гэж багагүй хугацаа зарцуулж, сүүлдээ бухимдаж эхэлдэг. Харин энэхүү асуудлаас ангижирч, ганцхан минутын дотор гүн нойрондоо автаж, бөх гэгч нь унтах хялбар аргыг та бүхэндээ дуулгая. Сайн амарч байж л та өглөөг эрч хүчтэй, эерэг энергитэй угтах болно шүү дээ.
1
Унтах гэдэг амьдралын хамгийн чухал хэвшил билээ. Та сайтар амарсны эцэст эрч хүчтэй, эрүүл нэгэн болж чадна. Тиймээс оройдоо унтаж чадахгүй хөрвөөх нь арьс гундах, ядрах сульдах гэхчлэн олон сөрөг үр дүнд хүргэдэг билээ. Иймд та бүхэндээ ганцхан минутын дотор унтах гайхалтай аргыг дуулгая. Энэхүү аргыг “4-7-8” гэж нэрлэдэг аж.
2
Та эхлээд хамраараа 4 секундын турш гүнзгий амьсгаа авч гаргаарай. Дараа нь амьсгалаа 7 секундын турш түгжиж, нүдээ анина. Эцэст нь 8 секундын турш амаараа аажуухан амьсгалах хэрэгтэй. Ингээд л таны нойр хүрч, тэр дороо гүн нойронд автах болно.
3
Үүнийг туршиж үзсэн хүмүүс шууд унтаад л өглөө нь эрч хүч, цог золбоогоор дүүрэн сэрдэг байна. Өглөө сэрэхэд ч мөн нойрондоо дийлдэж, босохоос дургүй хүрэх мэдрэмж төрдөггүй бөгөөд дэндүү сайхан амарч чаддаг аж. Хамраараа удаан амьсгал авч гаргахад биеийн бүх хэсэг амарч, тайван байдалд шилжих бөгөөд дараа нь амьсгаагаа түгжиж амаараа амьсгал авахад зүрхний үйл ажиллагаа тогтворжиж, тархинд унтах болсон гэх мэдээлэл очдог аж. Ингээд л бие бүхэлдээ тайван байдалд шилжиж, амрах таатай нөхцлийг бүрдүүлдэг байх юм.
4
Энэ аргыг Энэтхэгчүүд олон зуун жилийн өмнөөс ашигласаар ирсэн бөгөөд иогийн нэгэн дасгал болгож хийдэг байжээ. Харин өнөөдөр унтаж чадахгүй байгаа, нойргүйдсэн олон мянган хүмүүс тус аргын ачаар бүтэн нойртой хонож, сайтар амарч чадаж байгаадаа талархаад бардаггүй гэнэ.
5
Та энэхүү аргыг зөвхөн унтаж амрахдаа бус стресстэж бухимдсан үедээ ч мөн ашиглах боломжтой. Уур хүрч, зүрх дэлсэх үед “4-7-8” аргаар амьсгалаа авч гаргаарай. Мөн л хормын төдийд л дотор тань онгойж, тайвшралыг мэдрэх болно.
Миний хувьд орой гэрлээ унтраачихаад унтах гэж дор хаяж 20-30 минут болдог. Хөрвөөж тийчлээд, дотор давчдаад ерөөсөө тухтай амарч чаддаггүй. Тиймээс энэ аргыг туршиж үзэхээр шийдлээ. Хэрэв та ч бас надтай адил унтах гэж хамаг цагаа барж, бухимддаг бол энэхүү аргыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна.