2019-09-23

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно…

Загвар өмсөгч О.Ариунзул

Дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж. Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан.

Энэ талаар түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзул “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя” хэмээн бичиж, хамтдаа авхуулсан зургуудаа нийтэлжээ.