Рок попын тогоонд олон жил өөрсдийн уянгалаг уран бүтээлээр дөрөө харшуулан зүтгэсэн хоёр хатагтай нэгдэхээр боллоо. Тодруулбал Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар “Altaa& Sally-21” нэртэй аялан тоглолтоо Монгол орон даяар хийхээр болжээ.
Тов нь ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэхээр болсон байна. Гэхдээ баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх аж.
Тэд шилдэг дуунуудаасаа түүвэрлэн сонсогчиддоо хүргэхээс гадна олон арван гэнэтийн бэлэг задлагдахаар болсныг зохион байгуулагчид хэлж байна.