Реппер Mrs. M продюсер Харри Фраудтай хамтарч уран бүтээл гаргажээ

Монголын хип хоп бүсгүйчүүдийн нэг Mrs M болон продюсер Харри Фрауд нарын хамтын бүтээл Sugar daddy дууны ремикс хувилбар үзэгч, сонсогчдод хүрч эхэллээ. Харри Фрауд нь Фрэнч Монтана, Виз Калифа, Бэнни дэ Батчер нарын зэрэг алдартантай продюсероор ажиллаж байсан юм. 2016 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн Mrs M нь өнгөрсөн жил англиар уран бүтээлээ туурвих болсон нь Фраудын анхааралд өртсөн байна.

Улмаар Sugar Daddy дууг нь Монгол, Англи хэлээр хослуулан дуулжээ. Тэд Wave Cave студид дахин гурван уран бүтээл хийж эхлээд байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүргэх гэнэ.

TAGS: