Монголын Кино урлагт нэр нэгт, үзэсгэлэнт бүсгүйчүүд бий. Нэг нь МУГЖ И.Одончимэг, нөгөө нь УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүнийг “Театр Одноо” хэмээн урлагийнхан тодотгож ялгадаг.
Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон Одноо “Донна” энтертайнмент байгуулжээ. Тэрбээр анхны бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд “Солонго үүл” хэмээх УСК бүтээж буй гэнэ.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох тус киног Г.Эрхэмбүрэн найруулж, СТИА Г.Нарансолонго, Б.Одончимэг нар гол дүрд нь тогложээ. Кинонд ямар үйл явдал өгүүлэх нь одоогоор “нууц” байгаа юм.