“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн одоо хэр нь киногоо үзээгүй л яваа гэнэ.
Уран бүтээлийн багийнхан киноныхоо эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалт дээр багагүй цаг зарцуулж 50 гаруй жүжигчдийг гурван үе шаттайгаар өрсөлдүүлэн проб явуулсан боловч тухайн дүрд тохирох жүжигчнийг шалгаруулж чадаагүй гэдэг.
Ингээд тус киноны продюсер Г.Цоггэрэл жүжигчин О.Дөлгөөнийг санал болгосноор сонгон шалгаруулалтын багийнхан бүрэн санал нэгдэн, жүжигчин О.Дөлгөөнийг урьж, энэхүү бүтээлийн гол дүрд тоглуулсан аж.
Харин киноныхоо нээлтэд оролцож чадаагүй жүжигчин О.Дөлгөөн өдгөө гэр бүлийн хамт Сан Франциско хотод амьдарч, мэргэжил дээшлүүлэн урлагийн академид суралцаж буй.
Иймээс тэнгэрээс буусан улаан үст танхил эмэгтэйн адал явдал чухам юуг өгүүлж, үзэгчдийн сэтгэлд хэр нийцэж байгаа тухай киногоо гарч эхэлсэн цагаас эхлэн урмын үг, талархлын зураг, постонд булагдаж байгаа аж.
Уран бүтээлч хүнд үүнээс илүү ташуур гэж юу байхав. Шинэхэн ” Соёлын тэргүүний ажилтан”-даа уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсье!