2019-04-17

Төв цэвэрлэх байгууламжид хий алдаж дөрвөн хүн нас баржээ

baiguulamj

Дөрөвдүгээр сарын 16-ны 15 цагт Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн эрэгтэй ажилтан сорох хоолойг цэвэрлэх үед лагаас гарах метан хий алдагдаж, хорт хийнд нийтдээ есөн ажилтан хордсон байна. Амиа алдсан ажилчид хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа хордож 30-35 насны дөрвөн хүн газар дээрээ нас барсан аж. Харин таван хүн одоогийн байдлаар хордлого тайлах эмчилгээг Цэргийн төв эмнэлэгт хийлгэж байгаа юм байна

Уг хэргийн мэдээллийг тус байгууллагын ажилтан цагдаад хандан дуудлага өгсөн аж. Эх сурвалжийн мэдээллээр хордож нас барсан гэх ажилчдын хоёр нь лаг руу унаж араас нь авархаар орсон хоёр ажилтан мөн нас барсан харамсалтай үйл явдал болсон тухай мэдээллэв. Хэргийн газарт НЦГ-ын бие бүрэлдэхүүн болон дүүргийн цагдаагийн алба хаагчид, НЗДТГ-ын төлөөлөл ажиллаж байна.