Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану албан ёсоор гал голомтоо бадраан 2019-09-09-ний өдөр хуримаа хийлээ. Түүний хань, таван гүнжийн аавыг Б.Түвшинбаяр гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг нэгэн юм.
Охид нь аав, ээжийнхээ хуримын гэрч болж, ариун хайрыг гэрчилсэн бөгөөд энэ тухай дуучин Ану “Хурим. Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч боллоо. Гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүстээ баярлалаа” хэмээжээ.