Нийтийн дууны ханхүү хэмээх тодотголд байгаа Дуучин Б.Болд түүний гэргий Х.Мөнгөнцэцэг нар бие даасан “Хайрлая” тоглолтоо тун удахгүй толилуулхаар зэхэж буй.
Тэдний хувьд сүүлийн жилүүдэд уран бүтээлээрээ бус гэр бүл тойрсон элдэв асуудал нь олны нүдэнд ил болсноор хэвлэлийнхний овоо хараанд ороод байсан.
Б.Болд МУСТА Дуучин Э.Чулуунчимэгтэй өрх тусгаарлаж асуудалд цэг тавьснаар, шинэ гэргийгээ олон нийтээс зөвөөр ойлгохыг учирласан. Ийн залуусын хайрын романс хэсэг намжин, уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон бололтой.
Ирэх сарын нэгэнд Монгол бөхийн өргөөний тайзнаа “Хайрлая” нэртэйгээр тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Хосын тоглолтын сурталчилгааны зураг авалт, шинэхэн клип нь аргагүй өнгөлөг, мөнгөлөг төрхөөр эргэжээ.
Үндэсний брэнд “Говь”-ийн чамин хувцсаар дэгжирхэн гоёж, шинэлэг дүр төрхөөр үзэгчидтэйгээ эргэн уулзах хүсэл нь биеллээ олчихов уу гэлтэй.
Дашрамд “Хайрлая” тоглолт 2019-10-01 ний өдөр Монгол бөхийн өргөөнд тоглогдох бөгөөд урилгаар “Харанга”-ын Чука, Поп Дива Б.Сарантуяа, “Шинэ үе” пропакшн оролцох ажээ. Тасалбар суудлаасаа хамааран 25,000-30,000 төгрөгийн хооронд худалдааглагдаж байгаа юм байна.