Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.
Боловсролын байгууллагад 16 наснаасаасаа эхэлж ажиллахдаа “А” үсгээс эхлээд хүүхдийн сургалт хүмүүжлийн олон ажлыг амжилттай хийж бүтээж чадсан “Цагаан толгойн” хэмээн алдаршсан Г.Лхаахүү багшийг төр үнэлсэн нь энэ билээ.
Цол тэмдгийг Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулж байгаа Монголын багш нарын долдугаар их хурлын нээлтийн үеэр гардуулсан байна. Мөн Монгол улсын гавьяат багш цол тэмдэгээр:
- Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБ-ийн сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
- Сургуулийн өмнөх боловсролын ахмад багш Пэрэнлэйн Дулмаа,
- Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпэл,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
- ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарыг тус тус шагналаа.