2019-04-22

Цэрэг спортын “Дөл” тэмцээнд Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг тэргүүллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжаар цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний 2 дугаар шатанд Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Алтан-Од” тасаг, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн “Сүлд” тасаг, Чингэлтэй дүүргийн  Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “ Хар сүлд” тасаг,Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг ,Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн “Чандмань” тасаг,  Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Жигүүр” тасаг тус тус оролцон хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр “ТЭРГҮҮН БАЙР” Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ДЭД БАЙР” Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн “ Харсүлд” тасаг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ГУТГААР БАЙР” Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ТУСГАЙ БАЙР” 29,04 оноогоор Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус  шагнагдлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ

TAGS: