​Тайвань: Хөл хорио зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэнийг 33000 доллараар торгожээ

Тайванийн Засгийн хөл хорионы дүрэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн нэг иргэнийг нэг сая шинэ тайвань доллар буюу 33000 ам.доллараар торгох арга хэмжээ авсан талаар газар даваа гаригт мэдэгдлээ.

Зөрчил гаргасан иргэн нь халдвар бүртгэгдсэн зүүн өмнөд Азийн орнуудад зорчсоныхоо дараагаар 14 хоногийн турш гэртээ тусгаарлагдах ёстой байсан ч ням гаригт Тайпей дэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад цагдаагийн эргүүлүүдэд саатуулагдсан байна. Ингээд Тайванийн хууль сахиулах байгууллагын зүгээс нийгэмд аюул заналхийлэл учруулсан түүний энэхүү хортой үйлдэлд боломжит хамгийн өндөр торгуулийн арга хэмжээг авчээ. Тайпей хотын захирагч Хо Юү-И энэ талаар “Хөл хорио зөрчсөн иргэнд өндөр дүнтэй торгуулийн арга хэмжээ тооцсон. Мөн тухайн иргэний үйлчлүүлсэн хүмүүс олноор цугласан, агааржуулалт муутай шөнийн цэнгээний газар байсан бүх иргэнийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвлөрсөн байгууламжид тусгаарласан. Зөрчил үүсгэсэн болон цаашид ийм зөрчил гаргасан иргэдэд зөөлөн хандахгүй” гэжээ.

Image result for taiwan covid-19

ДЭМБ-ын зүгээс Тайванийн Засгийн газар болон Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамгийн үр дүнтэй жишээнүүдийн нэгээр нэрлэж буй. Тухайлбал, БНХАУ-ын эрх баригчид шинэ коронавирусийн халдварын анхны голомт болох Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнө Тайвань Эх газрын Хятадтай хилээ хааж байв. Халдвар зөөвөрлөгдөн орж ирэх хамгийн өндөр эрсдэл бүхий Эх газрын Хятадтай ойр орших Тайваньд мягмар гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан ердөө 195 тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдээд байна.

Image result for taiwan covid-19

Тайванийн эх газарт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлуудын дийлэнх хэсэг нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байгаа юм.

Мөн гаднаас халдвар тээвэрлэгдэх байдал сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа аж. Тиймээс Тайванийн эрх баригчид өнгөрөгч лхагва гаригт гаднын бүх орны иргэдийг өөрийн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглож, 14 хоногийн турш дахин хөл хорих шийдвэр танилцуулсан.

Тайванийн цагдаагийн байгууллагын зүгээс гэртээ тусгаарлагдсан иргэдийг ухаалаг гар утсан дээрх тусгай аппликейшны тусламжтай, “GPS”-ээр хяналт тогтоож байгаа аж. Тайпей хотын захиргаа энэ сарын эхээр Эх газрын Хятадаас ирж, хөл хорионд орохоос зайлсхийж хурдны галт тэргэнд суун, гаталга онгоцоор зугтаахыг оролдсон иргэнийг мөн торгуулийн дээд хэмжээгээр торгох хариуцлага тооцсон юм. Тайванийн эрх баригчид хөл хорио зөрчиж, нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэнд торгуулийн дээд хэмжээ болох нэг сая шинэ тайвань долларыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

TAGS: