Монгол, Беларусь улсын худалдааны эргэлт 14 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнө жилээс 20 хувиар өссөн үзүүлэлт гэлээ.
Үүгээр тус улсаас техник тоног төхөөрөмж нийлүүлэх, эргүүлээд Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг тус улс руу гаргах өргөн боломж харагдаж байна гэж өнөөдөр болсон хоёр улсын бизнес уулзалтаар дүгнэлээ. МҮХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нОюунтэгш ингэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар манай улс Беларусь улстай машин угсрах, автобус угсрах чиглэлд хамтран ажиллаж байна. Белорусийн МАЗ, Минскийн тракторийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд манай улсад ажилладаг.
Тэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна сэлбэг нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх зэргээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын хамтарсан “Эм БИ Инженеринг” компаниас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах замаар том оврын техник хэрэгслүүдийг нийлүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар зам тээвэр, ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна хүнсний чиглэлээр тодруулбал, хөлдөөсөн гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг Беларусийн талаас тавьсан бол манай улсаас ноолууран бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.