Best Film Editing буюу Шилдэг дүрс эвлүүлэг нь AMPAS -c (кино зураг шинжлэх ухааны академи) жил бүр олгогддог шагнал юм. Энэхүү номинац нь Шилдэг Кино (Best Picture) номинацтай уялдаа холбоотой байдаг. 1981 оноос хойш 2013 он хүртэл 33 жил дарааллан Оскараас  Шилдэг дүрс эвлүүлэг шагналыг авсан уран бүтээл Шилдэг Кино төрөлд нэр дэвшиж 23 нь тухайн шагналаа авч байжээ.

Уг шагналд нэр дэвшигчдийг Академийн Кино Эвлүүлэгчдийн Хорооны 220 гаруй гишүүдээс санал хураалт авч хамгийн олон санал авсан 5 киног зарладаг байна. Үүний дараагаар Академийн Холбооны үндсэн гишүүд уг 5 бүтээлийн аль нэгэнд нь саналаа өгч ялагчийг тодруулдаг ажээ. 

Эвлүүлэгч редакторууд киноны хэдэн зуугаас хэдэн мянган хэсгээс (scene) хэсгийн хоорондын шилжилтийг хийх, зураглаачын өгсөн маш олон цагын дүрс бичлэгийг хасаж нэмж эвлүүлэн нэгтгэх, киноны өнгө будгийг зохицуулан холбох зэрэг найруулагчын толгойд байгаа төсөөллийг дэлгэцнээ буулгахад туслах чухал үүрэгтэй хүмүүс билээ. 

Whiplash киноны дүрс эвлүүлэгч Tom Cross анхны Оскарын шагналаа авч буй үе. 2014 он

Schindler’s List (1993), Matrix (1999), Slumdog Millionare (2008), Social Network (2010), Whiplash (2015), Dunkirk (2017) зэрэг алдартай бүтээлүүд дээр ажилласан редакторууд уг шагналыг хүртэж байжээ.

Энэ жил дараах 5 уран бүтээлч уг төрөлд нэр дэвшиж байна.

Micheal McCusker, Andrew Buckland /Ford V Ferrari/,

Ford V Ferrari киногоор BAFTA -н эзэд боллоо.

Micheal McCusker энэ төрөлд 2 дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд өмнө нь тэрээр Америкийн алдарт дуучин Johny Cash -н талаарх намтарчилсан кино Walk the Line киногоор нэр дэвшиж байжээ. Харин Andrew Buckland -н хувьд анх удаагаа нэр дэвшиж байгаа ба өмнө The Girl on the Train кинон дээр ажиллаж байсан туршлагатай юм байна. Ford V Ferrari нь саяхан болж өнгөрсөн Британийн олон улсын кино наадмийн (BAFTA) Шилдэг Дүрс Эвлүүлэг төрөлд шилдгээр шалгарсан билээ.

 

 

Thelma Schoonmaker /The Irishman/

Thelma Schoonmaker 79 дахь Академийн ёслолоос “The Departed” киногоор 3 дахь оскарын шагналаа авч байсан үе. 2007 он

Энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол The Irishman киногоор нэр дэвшиж буй уран бүтээлч Thelma Schoonmaker юм. Тэрээр найруулагч Martin Scorsese-тэй 50 гаруй жилийн хугацаанд 25 уран бүтээлд хамтран ажиллахдаа 8 удаа Оскарт нэр дэвшиж Raging Bull (1980), The Aviator (2004), The Departed (2006) гурван киногоороо Оскарын шагнал хүртэж байжээ.

 

 

 

 

Tom Eagles /Jojo Rabbit/

Jojo Rabbit нь найруулагч Taika Waititi Tom Eagles хоёрын хамтран ажилласан 3 дахь уран бүтээл юм. Өмнө нь тэд What We Do in the Shadows (2014), Hunt for the Wilderpeople (2016) хоёр дээр мөн хамтарч байсан байна. Tom Eagles нь анх удаагаа Оскарт нэр дэвшиж байна.

 

 

 

Jeff Groth /Joker/

War Dogs, Hangover Part III, Project X зэрэг адал явдалт, инээдмийн кинонууд дээр ажиллаж байсан уран бүтээлч Jeff Groth найруулагч Todd Philips -н адилаар тэс өөр уур амьсгалтай Joker кинонд ажиллан өөрийгөө сорьжээ. Joker нь Todd Jeff хоёрын хамтарч байгаа 3 дахь кино бөгөөд мөн тэд хоюул анх удаагаа Оскарт нэр дэвшиж буй юм.

 

 

 

Yang Jinmo /Parasite/

Awards Circuit Community Awards -н Шилдэг Эвлүүлэг шагнал

Энэ жилийн хамгийн их дуулиан болоод буй Parasite кино Оскарын 6 төрөлд нэр дэвшээд байгаа билээ. Parasite киноны зохиол, найруулгаас дутахгүйгээр хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь төгс эвлүүлэг буюу монтаж юм. 2016 онд нэлээд шуугиулсан Train to Busan, 2017 онд Bong Joon-ho Netflix-тэй хамтран хийсэн Okja зэрэг кинон дээр дүрс эвлүүлэгийг хийж байсан Yang Jinmo энэ номинацын хүчтэй өрсөлдөгчдийн нэг болоод байна.

 

Эдгээр 5 уран бүтээлээс Joker, Parasite хоёрыг LookTV болон Univision -р үзэх боломжтой ба The Irishman киног Netflix -р үзэх боломжтой. Харамсалтай нь Ford V Ferrari, Jojo Rabbit хоёрыг албан ёсны эрхтэйгээр үзэх боломжгүй юм.

Оскарын улаан хивсний ёслол 2.10нд манай цагаар 04:30 минутанд эхлэх бол шагнал гардуулах ёслол 06:00 цагаас эхлэнэ.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу