БНХАУ-д коронавирус уушгины хатгалгаа гарч, нийт 25 хүн амь насаа алдаж, 830 өвчлөлийн тохиолдол бүртгэгдээд байна. Энэхүү халдварт өвчний улмаас БНХАУ-ын Спортын газраас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.
~БНХАУ-д IV сар хүртэл спортын тэмцээн зохион байгуулахгүй!~
Сонирхогчдын боксын Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох ёстой байсан билээ. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг ямар оронд өгөх талаар ОУОХ хэлэлцэж байна.