Өглөөний гудамж нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь өнөөдөр буюу 8 сарын 13 ны өглөө “Эрүүл амьдралын жигүүр ТББ”-ын залуусын үнэ төлбөргүй иргэдэд зориулсан үйл ажиллагаа байлаа.
Өглөөний гудамжинд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч мөн зонхилон тохиолддог өвчлөлийн талаар сургалт орж нийт 60 хүнд 6 нарийн мэргэжлийн 12 залуу эмч эрүүл мэндийн боловсрол олголоо. Үзлэгт хамрагдсан нийт иргэд маань ихэнх нь элэгний өөхжилттэй, цөс өтгөрсөн, нойр булчирхай өөрчлөлттэй, нүдний архаг хуурайшилттай, компьютерын хэрэглээтэй холбоотой нүдний хараа муу, цусан дахь сахарын хэмжээ их ч мэдээгүй хяналтгүй байгаа тул идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож, жингээ хянаж, жил бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэж байхыг эмч нар зөвлөж байна.
Тоног төхөөрөмжөөр тусалсан, эрүүл мэндийг дэмжигч “Shinjyuku” компанийн хамт олон болон “Өглөөний гудамж”-ийн хамт олонд талархал илэрхийлье.