Яагаад 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхлэх шаардлагатай вэ? Хүүхдийг 6 сар хүрэхэд эхийн сүүний илчлэг хүүхдийн амьдрал, өсөлт хөгжил, хөдөлгөөн зэрэг олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг хангаж хүрэлцэхгүй болно. Энэ үед хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сүүнээс өөр хоол боловсруулж эхлэхэд бэлэн болсон байна. Хүүхэд арай өтгөн хоол идэх чадвартай болно. Насанд хүрэгчдийн хоолонд …
Нэмэгдэл хоолыг ямар үед өгөх хэрэгтэй вэ?

Яагаад 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхлэх шаардлагатай вэ?
- Хүүхдийг 6 сар хүрэхэд эхийн сүүний илчлэг хүүхдийн амьдрал, өсөлт хөгжил, хөдөлгөөн зэрэг олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг хангаж хүрэлцэхгүй болно.
- Энэ үед хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сүүнээс өөр хоол боловсруулж эхлэхэд бэлэн болсон байна.
- Хүүхэд арай өтгөн хоол идэх чадвартай болно.
- Насанд хүрэгчдийн хоолонд ороход бэлтгэл болдог.
Хүүхэд 6 сар хүрэхээрээ хөхний сүүндээ сайн цадахгүй байгаа нь дараах шинжээр илэрнэ. Үүнд:
- Олон дахин сэрэх,
- Хөхүүлсний дараа уйлах,
- Гэрийнхнийгээ хоол идэхэд горьдох,
- Хоол дагуулан харах,
- Идэх юмыг барих гэж тэмүүлэх болдог.
- Энэ үеэс нь нэмэгдэл хоол өгнө.
- 6 сартай хүүхэд нухаш маягийн хоол, агшаамал зэрэг тэжээллэг хоол идэхэд бэлтгэгдсэн байдаг. Үүнийг дараах шинжүүдээр мэдэж болно.
- Амандаа юм хийх гэнэ.
- Хэлээ сайн хөдөлгөдөг болно.
- Шүд ургаж эхэлнэ.
- Эрүүгээ дээш доош хөдөлгөн зажлах хөдөлгөөн хийж эхэлнэ.
Нэмэгдэл хоол ямар байх ёстой вэ?
- Тэжээллэг (илчлэг, тэжээллэг бодис уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм хангалттай) байх,
- Хэмжээ нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байх,
- Хоолыг бэлтгэхдээ хүүхдийн хоол боловсруулах чадварыг харгалзан тэжээллэг бодисыг алдахгүй аргаар бэлтгэх хэрэгтэй.

