Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

Дуучин A Cool  буюу Б.Анхбаяр “Итгэл хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.

Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, лайв хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандив өгөхөөр шийджээ.

Х.Хатанбаатар Фэйсбүүктээ “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа” хэмээн бичжээ.

Ийнхүү тэрбээр өчигдөр 20 сая төгрөгийг Э.Энххүслэн охины эмчилгээнд хандивлаж, 10 сая төгрөгийг “Итгэл Хайранд” ТББ-ын данс руу буюу нийт 30 сая төгрөг шилжүүлсэн байна. Энэ аяны хүрээнд дөрвөн хүүхдэд мөн энэ хандив хуваагдаж очих гэнэ.

Тэрбээр “Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх. Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.” хэмээн дараах тайлбарыг бичсэн байна.

TAGS: