Сагсан бөмбөгийн домог 41 настай Коби Брайант (Kobe Bryant) Калифорнийн Калабасас хотод нисдэг тэрэгтэй осолдож амиа алдсан талаар “TMZ” (Америкийн хэвлэл) хуудас дөнгөж сая мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, Брайант хамгийн багадаа гурван хүнтэй хувийн нисдэг тэрэгтэйгээ сууж байсан байна. Нийт таван хүний амь эрсдсэн гэх яриа байна. “TMZ” -ийн мэдээлж байгаагаар Брайантийн эхнэр Ванесса онгоцонд хамт байгаагүй гэж мэдэгджээ.
Осол нь өглөөний 10 цагийн орчимд (орон нутгийн цагаар) болсон гэж мэдэгджээ. Калабасас ойролцоо манантай цаг агаартай байжээ. Осолдсон даруй нисдэг тэрэг галд автсан байна.